| Zaya-Setgeliin sons | | Posted by: |
Сонсоцгоо Солиотой хүн ярьж байна Сайхан бүсгүйд хоёр нүдээ өгчихсөн Сохор хүн ярьж байна
Ар араасаа галд шатсан Арван зургаан захидал амилж байна Гурван зуун жаран тав хоног Гунигт дарагдсан зүрх шивнэж байна
Хайр гэдэг нэр шигээн гоё биш Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш Дурлал гэдэг чинь өөртөөн оноосон Дуусашгүй гэгээн гуниг юм байна
Архи уугаад дуулдаг байсан бол уйлдаг боллоо Аниргүй шөнөөр гуниг дэрлэж шүлэг бичдэг боллоо Амьдрал гэдэг зовлон шиг бодогдож Амраг бүсгүй минь бурхан шиг санагдаж
Хаврын салхийг сэтгэлээн дүүртэл залгичхаад Хашгирч ч чадахгүй хоосон санаа алдах шиг Дурласан сэтгэл гэдэг ганцаархнаа шаналж Дусал дуслаар биеэс минь тасарч байхад
Хайртай хүн чинь тавлах мэт цангинатал инээж Харах ч үгүй зөрөх ямар байдгийг үзээрэй Сэм сэмхэнээр мартая гэж хичээх тусам Сэтгэл хайрлана гэж зөрвөл ямар байхав бодоорой
Харцгаа Хайрлуулж чадаагүй зүрх үхэж байна Бүрэнхий үдшийн аниргүйн дунд Бүлээн цус нь нүднээс урсаж байна
| batka82 Nyandagchambuu Batjargal 975 days ago  |
| Comments: 2 Group: General | Views: 2236 | |
| Tsag hugatsaa ams hiih zuur | | Posted by: |
Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад Цаашаа яьж эхлэхэд нь санаа алддаг. Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг. Цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд Цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавьдаг. Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд Цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.
| batka82 Nyandagchambuu Batjargal 979 days ago  |
| Comments: 1 Group: General | Views: 869 | |
| Bi chamd hairtai | | Posted by: |
"...Хайрласан сэтгэл минь намайг зовоох юм Хором, мөч бүрт чамайг минь бодогдуулах юм Харилцах цонхоор чиний минь бичсэн Хайр шингэсэн мессежүүдийг Нэгийг нь ч үлдээлгүй бүгдийг нь уншиж Нэмээд бас түүхийг нь онгичиж Мартчих вий гэж эргэн санаж Магад хүн уншчих вий гэж устгаж Өдөржин ажлын ширээний ард Өөр зүйлийг, гагцхүү чамайг бодож Өмнөх ажлаа хойш нь тавьж Өрөөлд тэгээд зэмлүүлж суух Тийм л байдалд би чинь орчихлоо Тэгсэн хэр нь би чинь жаргалтай..."
| batka82 Nyandagchambuu Batjargal 979 days ago  |
| Comments: 0 Group: General | Views: 1702 | |
| Love | | Posted by: |
Хан хорвоогийн амьдрал амттай юмаа Хайртай учирсан үед хамгийн үнэтэй дарс шиг юм Хагацал гунигтай үед халбагаар уудаг эм шиг гашуун юм Хөөрж баярлах үед хөхөж өссөн эхийн сүү шиг юм
| batka82 Nyandagchambuu Batjargal 979 days ago  |
| Comments: 0 Group: General | Views: 320 | |