Zaya-Setgeliin sons 975 days ago Quote('713997','713997','5','4416')">Report spamСонсоцгоо Солиотой хүн ярьж байна Сайхан бүсгүйд хоёр нүдээ өгчихсөн Сохор хүн ярьж байна
Ар араасаа галд шатсан Арван зургаан захидал амилж байна Гурван зуун жаран тав хоног Гунигт дарагдсан зүрх шивнэж байна
Хайр гэдэг нэр шигээн гоё биш Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш Дурлал гэдэг чинь өөртөөн оноосон Дуусашгүй гэгээн гуниг юм байна
Архи уугаад дуулдаг байсан бол уйлдаг боллоо Аниргүй шөнөөр гуниг дэрлэж шүлэг бичдэг боллоо Амьдрал гэдэг зовлон шиг бодогдож Амраг бүсгүй минь бурхан шиг санагдаж
Хаврын салхийг сэтгэлээн дүүртэл залгичхаад Хашгирч ч чадахгүй хоосон санаа алдах шиг Дурласан сэтгэл гэдэг ганцаархнаа шаналж Дусал дуслаар биеэс минь тасарч байхад
Хайртай хүн чинь тавлах мэт цангинатал инээж Харах ч үгүй зөрөх ямар байдгийг үзээрэй Сэм сэмхэнээр мартая гэж хичээх тусам Сэтгэл хайрлана гэж зөрвөл ямар байхав бодоорой
Харцгаа Хайрлуулж чадаагүй зүрх үхэж байна Бүрэнхий үдшийн аниргүйн дунд Бүлээн цус нь нүднээс урсаж байна
Comments: 2 Views: 2237
|